Ус сувгийн удирдах газар 183 тэрбум төгрөгийн хур өрнөөсөө сална

АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох компакт гэрээнд 2018 онд гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэхүү гэрээг УИХ-аар соёрхон баталснаар Монголын мянганы сорилтын сан байгуулагдаж, томоохон ажлуудаа эхлүүлээд байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс цэвэр усны хангамжаа үе шаттайгаар нэмэгдүүлж, хаягдал усаа дахин ашиглах үйлдвэртэй болно.

Хэдийгээр америкууд дэлхийн олон улс орон дотроос Монголыг сонгож буцалтгүй тусламж үзүүлсэн ч энэхүү хөрөнгийг үр ашигтай, тодорхой шаардлагуудыг биелүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Тухайлбал, шинээр барьж буй Цэвэрлэх байгууламжийн холбогдох бүх зураг төсөл, технологийн мэдээллийг Америкийн талд хүргүүлэх учиртай.

Үүнээс гадна усны чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын засаглалыг сайжуруулах шаардлага тавигдсан. Жишээлж хэлэхэд Ус сувгийн удирдах газар 1990-ээд оноос хойш хуримтлагдсан хур өртэй. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өрийн хэмжээ 183 тэрбум төгрөгт хүрсэн байна. Төслийг үр дүнтэй болгохын тулд хур өрөө дарж, засагалал, менежментээ шинэ шатанд гаргахаас өөр сонголт байхгүй гэсэн үг.

Энэ чиглэлээр 2020 оны төсвийн хүрээнд томоохон алхмууд хийхээр болжээ. Улсын болон нийслэлийн төсөвт Ус сувгийн удирдах газрын 183 тэрбум төгрөгийн хур өрийг бүрэн шийдэхээр ажил хэрэгч санаачилга гаргаж ажиллаж байгаа юм байна. Хэрэв энэ өрийг ирэх ондоо багтаан шийдэж чадвал Ус сувгийн удирдах газар Ц.Төрхүү даргын үед хур өрнөөсөө сална. Нөгөө талдаа америкуудын өмнө хүлээсэн үүргээ ч биелүүлнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...