Товлосон өдрөөс нь нэг хоногоор хойшлуулж жагсаал хийх зөвшөөрөл өгчээ

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийнөөс  маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөснөө мэдэгдээд байв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монголын Үндэсний фронт”-ын тэргүүн Б.Баярмагнайд зөвшөөрөл хүссэн хүсэлтийн хариуг албан бичгээр хүргүүлжээ. Уг бичигт ЗГХЭГ-аас арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахыг зөвшөөрөх боломжгүй хэмээн мэдэгджээ.

Ингээд “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний жагсаал цуглааныг арваннэгдүгээр сарын 8-ны 11.00-18.00 цагт буюу төлөвлөсөн өдрийг нь нэг хоногоор хойшлуулж зохион байгуулах зөвшөөрөл өгчээ. Тэд өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...