“Гоёл медикал” салоны шивээсний гоо сайханч О.Цолмонтой ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө бүсгүйчүүдийг гоё сайхан болгох их ажлынхаа хажуугаар зав гаргасанд баярлалаа. Өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Энэ сайхан өдрийн мэндийг танд болоод танай нийт уншигчдад хүргэе. Намайг О.Цолмон гэдэг. “Гоёл медикал” салоны шивээсний гоо сайханч. Эмнэлэгтээ 4 дэх жилдээ ажиллаж байна.
-“Гоёл медикал” эмнэлэг одоогоор гоо сайхны ямар, ямар төрлийн шивээс хийдэг вэ?
-Манайх бүсгүйчүүд, үйлчлүүлэгч нартаа хөмсөг, нүдний контур, уруулын гэсэн гурван төрлийн гоо сайхны шивээсний үйлчилгээг санал болгож байна. Тодруулбал, хөмсөгний шивээсний тухайд сүүлийн үед трэнд болоод байгаа үстэй мэт 6D шивээс манайд хийгддэг. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч хийлгэж болох бөгөөд яг л өөрийн хөмсөг мэт натурал харагддагаараа давуу талтай. Америкийн “Biotouch” будгаар шивдэг.
-Харин уруулын шивээсний тухайд… Уруулаа битүү шивүүлсэн гэсэн бүсгүйчүүдтэй таарч байсан. Танайд мөн тийм үйлчилгээ байдаг уу?
-Мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ тухайн хүний уруулын нимгэн зузаан, хэлбэр, өнгө алдсан байна уу гэдгээс шалтгаалан битүү хэлбэр үүсгэж шивэх үү эсвэл зөвхөн өөрийн хэлбэрийг нь тодотгож шивэх үү гэдгээ шийддэг. Сүүлийн үед мөн л уруулын битүү шивээс нэлээд эрэлттэй байгаа.
-Контур шивүүлэх нь зоримог бүсгүйчүүдийн шийдвэр юм шиг санагддаг. Өвдөлт гэдэг ч юм уу?
-Өвдөлт гэдэг зүйл хэдийнэ ард хоцорсон. Манайд уруулын болон контур шивээс сонирхож ирдэг бүсгүйчүүдийн дийлэнх нь өвдөх үү гэж асуудаг. Гэтэл одоо чинь хэддүгээр зуун билээ. Өвдөлт намдаах, өвдөлтөөс урьдчилан сэргийлэх маш олон төрлийн тос болон бусад бүтээгдэхүүн гарсан байна. Бид тэр бүгдийг гоо сайхны үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Тиймээс тэр тал дээр айж эмээх, санаагаа чилээх зүйл ер байхгүй. Харин ямар ч төрлийн шивээс хийлгэхээр шийдсэн бол өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Ядаж л жирэмсэн, хөхүүл, сарын тэмдэг ирсэн үед эсвэл алкохольны төрлийн зүйл хэрэглэсэн бол шивээс хийлгэж болохгүй гэдэг ч юм уу. Мөн шивээс хийлгэсний дараах гам гэж байдаг. Жишээ нь хөмсөгний шивээс хийлгээд хэсэг хугацааны дараа давтан шивээс тэгээд хэсэг хугацааны дараа үр дүн гарна шүү дээ. Гэтэл зарим бүсгүй шивүүлээд маргааш нь шууд гоё болно гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг.
-Хуучин шивээсээ өөрчлөх, эсвэл бүр арилгаад дахин шивүүлэх хүсэлтэй бүсгүйчүүд хэр их ханддаг вэ?
-Яг энэ төрлийн асуудалтай маш олон бүсгүй манай эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл, нарийхан, хар хөх болсон хөмсөгтэй бүсгүйчүүд. Эсвэл бүдгэрээд улайсан, хэлбэр, хэмжээ, өнгө алдсан гэх мэт. Биднийг гээд зориод ирж байгаа бүсгүйчүүдээ аль болох гоё сайхан болгоод сэтгэл ханамж дүүрэн гаргахыг хичээдэг. Гэхдээ бүсгүйчүүд маань өөрийн гоо сайхандаа өөрчлөлт хийж илүү гоё, сайхан, өөртөө итгэлтэй болохоор сэтгэл шулуудсан л бол аль болох найдвартай, баталгаатай газраар үйлчлүүлж байгаасай гэж зөвлөмөөр байна. Тэгэхгүй хямд үнэ эсвэл танил найз нөхдөөрөө дамжуулан эмнэлгийн бус орчинд, мэргэжлийн бус хүнээр шивээс хийлгэх тохиолдол маш их байна. Эцэст нь Та өөрөө л эрүүл мэнд, гоо сайхнаараа хохироод үлдэнэ. Тиймээс маш сайн судалж байж эрүүл мэнд, гоо сайхнаа даатгаарай.
-Танд баярлалаа. Олон бүсгүйчүүдэд гоё сайхан төрх, өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Манай “Гоёл медикал” гоо сайхны салоныг зориод ирсэн бүсгүйчүүд нүүрэндээ инээмсэглэл тодруулан, баярлалаа гэсээр л гардаг юм. Тэр олон үйлчлүүлэгчийнхээ урмын үгээр цэнэглэгдэж, хурцлагдаж, ажилдаа дурлаж, улам ихээр хичээх болно. Гоо үзэсгэлэнгээ илүү тодотгохыг хүсвэл манай салоныг зориод ирээрэй.
ХАЯГ: ТБД-Андуудын замын урд талд Богд-Ар хороолол 3-а байр
“ГОЁЛ beauty” УТАС: 77170505, 9907-6546, 8877-5907, 8619-1985