Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөллөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлж, Л.Атарцэцэгийг томилсон шийдвэрийг дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө.

Мөн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай” зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь өнөөдрөөс /2019.10.31/ эхлэн түдгэлзүүлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...