600 жилийн настай Японы түүхэн барилга шатав

Дэлхийн үнэт өвд бүртгэгдсэн Окинавагийн  Шүри шилтгээн өнөө өглөө галд  автаж бараг тэр чигтээ шатжээ. Өглөөний 2 цаг 40 минутад галын дуудлага ирж гал командынхан очсон ч модон хийцтэй барилга маш түргэн галд эзлэгдсэн байна.

600 жилийн түүхтэй уг шилтгээний зүүн хэсэг нь дэлхийн  II дайны үед америк цэргүүдийн дайралтаар сүйдсэн ч дараа нь 1992 онд нөхөн сэргээсэн байсан юм.

Шилтгээн таван хэсгээс бүрэлддэг бөгөөд гал барилгын гол хэсгээс эхэлж бусад хэсгүүд рүүгээ дамжжээ.  Одоогоор галын шалтгаан тодорхой болоогүй байна.

  Шүри шилтгээн нь Окинава дахь  жуулчдын хамгийн их очдог газар байсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1 250 000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс...