Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний аваргууд тодорлоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай  зохион байгуулагдлаа.

Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн шатрын танхимд болсон тус тэмцээн гурван үе шаттай явагддаг бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6000 гаруй бүлгийн 30 гаруй мянган сурагч, II шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 98 сургуулийн 2376 сурагчид, III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргээс шалгарсан 18 багийн 432 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөн аварга шатарчин багууд тодорлоо.

1 дүгээр байрыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль

2 дугаар байрыг Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль

3 дугаар байрыг Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль тус тус байр эзлэв.

Уг тэмцээнийг жил бүр зохион явуулснаар хүүхэд багачуудын оюуны чадамжийг дээшлүүлэн, улс эх орон, гадаад дотоодын тэмцээнд тогтмол оролцох боломжийг нээж, олон мянган хүүхдийн оюуны хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болдог юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн...

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Монгол...

В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр 2027-2036 он...