Шавьжны “сүү”-гээр амтат мөхөөлдөс бүтээжээ

Өмнөд Африкын “Gourmet Grubb” компани “EntoMilk” буюу шавьж хорхойн сүүгээр амтат мөхөөлдөс хийснээ танилцууллаа.  Өт,  халуун орны шавьж хорхой,  ялаанаас гаргаж авсан  энэ мөхөөлдөс нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд тооцогдож байгаа бөгөөд хүмүүст амт нь таалагдаж байгаа талаар  тус компани CNN-д ярьжээ.
“Gourmet Grubb” компани 2017 оноос хойш хүнсний үйлдвэрлэлд хорхой шавьжийг ашиглахаар ажиллаж байгаа ойролцоогоор 1900 орчим шавьж хорхойг хүнсэнд хэрэглэж болно гэх тооцоо гаргасан байна.
НҮБ дэлхийн хүн амыг хүнсний хомсдлоос гаргахын тулд ийм төрлийн хүнс үйлдвэрлэлийг бий болгох шаардлагатай, 2050 он гэхэд хорхой, шавьжнаас гаргасан хүнсийг хэрэглэж сурсан байх нь зохистой гэх дүгнэлт гаргаад байгаа. Мөн шавьж нь мах болон загастай дүйхэцүйц шим тэжээлийн агуламж өндөртэй гэж дүгнэсэн.
Centipede vodka and fried crickets: Is this the future of food?Мөхөөлдсүүд шоколад самрын тос агуулсан бөгөөд жирийн сүүгээр хийсэн мөхөөлдсөөс тав дахин илүү уурагтай,  илүү тэжээллэг гэнэ. Тодруулбал,  “black solider”  гэх ялааны уураг, тосны хэмжээ үхрийн махтай ойролцоо, төмөр, цинк, кальцийн хэмжээгээрээ үхрийн махнаас ч илүү байдаг  аж.
“EntoMilk” нь сахар болон нүүрс ус, глютен, лактоз агуудаагүй гэнэ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...