Сайжруулсан түлшийг ОХУ-д шинжлүүлсэн хариу иржээ

Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан шахмал түлшний талаарх ээлжит мэдээлэл хийж “Тавантолгой” ХК-ийн сайжруулсан шахмал түлшинд хийсэн ОХУ-ын шинжилгээний хариуг танилцууллаа.  Хариу өнгөрсөн баасан гаригт  ирсэн бөгөөд ОХУ-ын лабораторийн шинжилгээний хариу стандартын шаардлага хангаж байна, ахуйд хэрэглэж болно гэжээ.  Тодруулбал,  “ОХУ-ын лабораторийн шинжилгээний дүнгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь сайжруулсан хатуу түлш 5679:2019 стандартын шаардлагыг хангасан гэсэн хариу гарсан. Мөн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг багатай эрчим хүчний нүүрс тул ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарсныг бидэнд албан ёсоор ирүүллээ” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо.

Шахмал түлшийг ахуйд хэрэглэхэд ямар нэгэн асуудал байхгүй нь баталгаажсан тул иргэд зуух яндан, зөв галлагаан дээрээ анхаарахыг Нийслэлийн Онцгой комиссоос санууллаа.

Өчигдрийн байдлаар 11 өрхийн нийт 26 хүн угаарын дуудлага өгснөөс 13 нь хүүхэд байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...