Оюутан бүсгүйг шатааж хөнөөсөн этгээдүүд цаазын ял сонслоо

Шашны нэгэн сургуулийн удирдлагыг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн гомдол гаргасан оюутан бүсгүйг захиралдаа тал олох гэсэн ажтилтнууд шатааж амийг нь хөнөөсөн  аймшигт хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард Бангладешт гарсан. Тэгвэл тус улсын шүүх 19 настай Нусрат Жахан Рафины амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй 16 хүнд цаазаар авах ял оноожээ.  Гэмт этгээдүүд оюутан Нусрат Жахан Рафин гомдлоо татахаас татгалзсаны дараа бие дээр нь керосин асгаж шатаасан юм. Үүнээс хойш дөрөв хоногийн дараа охин Даккагийн анагаахын коллежийн эмнэлэгт нас баржээ. Энэ нь олны уур бухимдлыг ихэд төрүүлж, иргэд эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан 16 хүнийг баривчилсан бөгөөд тэднээс 12 нь аллагад оролцсоноо хүлээн зөвшөөржээ.

.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 1 250 000 төгрөг залилжээ

Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс...