Э.Оюунболд барилдах эрхээ хасуулж, Н.Батсуурь даян аварга болох уу

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн 4 бодис илэрснийг Бөхийн салбар комиссоос албан ёсоор зарласан. Улсын аварга Э.Оюунболд үүнийг үл зөвшөөрч шүүхэд хандсан ч түүний нэхэмжлэлийг буцаажээ. Сэргээш тойрсон маргаан шүүхээр шийдэгдэхгүй нь тодорхой болсон тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос бөхийн цол хураах, цол чимэг олгох тухай саналаа Ерөнхийлөгчид өргөн барихаар болжээ.

Наадамд түрүүлсэн Э.Оюунболдын улсын аварга цолыг хураавал түүнд унаж үзүүрлэсэн Н.Батсуурь даян аварга болно. Тавын даваанаас дээшхи барилдаанд Э.Оюунболдод унасан бөхчүүд болох Н.Мустафа улсын начин, Б.Цэрэнсодном улсын харцага, Д.Анар улсын заан цол олгож, улсын арслан Ц.Содномдоржид “үлэмж бадрах” чимэг нэмэх учиртай. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар улсын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.

Юутай ч удтал маргаан дагуулсан сэргээшийн асуудал нэг тийш шийдэгдэж Э.Оюунболдын улсын аварга цолыг хураах нь тодорхой болж байх шиг байна. Үүнээс гадна түүний барилдах эрхийг Монголын үндэсний бөхийн дүрэмд зааснаар хамгийн багадаа 2 хүртэл жилээр хасах шийтгэл давхар ирэх магадлал өндөр. Нэр бүхий бөхчүүдийн цолыг хураах, шинээр олгох тухай зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын хугацаанд гаргах ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...