Айлын гэр рүү дайрсан баавгайг буудаж устгажээ

Хэнтий аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч эвдэлж сүйтгэжээ.

Тодруулбал,  Батширээт сумын “Онон” багт намаржиж байсан айлын гэр рүү баавгай дайрч сүйтгэсэн бөгөөд  энэ үед азаар гэрт хүн байгаагүй аж. Иргэдээс авсан мэдээллийн дагуу сумын төвөөс хүмүүс очиж баавгайг буудаж устгасан байна.

Онон, Барх, Хурх, Эгийн голын бэлчир, Хан Хэнтийн нурууны их ой хөвчид орших Батширээт сумын төв орчим болон малчин айлуудын намаржаа, өвөлжөө орчимд баавгай орж ирэх явдал сүүлийн хэдэн сард байнга шахуу гарч байгаа аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...