500 хий үзэгдэлд 310 саяын цалин өгч төсөв тонож байхад Н.Энхболд сайд хаана байсан бэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төсвийн мөнгө хувьдаа завшсан нэгэн ноцтой баримт дэлгэв. Тэрбээр хэлэхдээ “Зэвсэгт хүчний жанжин штабын нягтлан бодогч 500 хүн зохиомлоор үүсгэн цалин бодож, хувьдаа мөнгө завшсан” хэмээн хэлсэн юм. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон таагүй үйл явдал бол төсвийн сахилга батгүй байгаагаас болсныг сайдын мэдэгдэл давхар нотлов. Зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа захын нягтлан бодогч 500 хий үзэгдэлд цалин хэмээн 310 сая төгрөг бодож, тэрхүү мөнгөө хувьдаа завшсан нь энэ юм.

Нягтлан болдогч Б нь Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж байгаагүй бөгөөд зэвсэгт хүчний 065, 150 дугаар ангиудын санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан юм билээ. Гадаад руу ажиллагаанд явсан, тэтгэвэрт гарсан хүмүүсийн нэр дээр цалин бичиж хохирол учруулсан. Ч.Хүрэлбаатар сайд үүн дээр бага зэрэг алдаж хэлсэн. Энэ луйврын хэргийг АТГ-аас шалгаж шүүхэд шилжүүлснээр 4 жил хорих ялаар шийтгүүлсэн юм билээ. Хачирхалтай нь улсын төсвөөс 310,725,167 төгрөг завшсан Б-гийн ялыг 2 жилээр хойшлуулсан байдаг.

Зэвсэгт хүчний салбарт цэрэг дайчид олноор амь насаа алдаж, луйварчид улсын төсвөөс олон саяар нь хулгайлж байхад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сандалдаа шигдсээр суугаа нь гайхалтай. Батлан хамгаалах салбарын сайд хэрнээ Гадаад харилцааны сайд шиг тувт гадаад улс орнуудаар тэнээд явдаг гэх шүүмжлэлийг ч салбарынхан нь хэлэх болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын дүрэм журам мөрддөггүй хэрнээ цэрэг дайчдаар ажил хийлгэснээс болж залуус амь насаа алдсан өчнөөн олон жишээ баримт бий. Энэ салбарт сахилга бат, хариуцлагыг хамгийн дээд шат, сайдаас нь эхлэх ёстой болсныг энэ мэт гунигт жишээнүүд нотолсоор байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Xexymix” брэнд E-Mart-д шинэ салбараа нээлээ

Монголчуудад хэдийнээ танил болж, эрч хүчтэй,  спортлог залуусын өмсөх...

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай боллоо

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх...