Хүүхдийг садар самуунд ашигласан порно сайтын ард 23 настай солонгос залуу байжээ

Хүүхдийн порно бичлэгийн том сайтыг илрүүлж, эзэн болон үйлчлүүлэгч хүмүүсийг дайчлан баривчилсан талаар АНУ-ын Хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэдэгдлээ. Өмнөд Солонгост төвтэй үйл ажиллагаа эрхэлдэг тус сайтыг эрхэлж явуулж байсан Солонгосын иргэн 23 настай Жонг Вү Сонг баривчилсан байна. Түүнээс гадна уг сайтад хамааралтай АНУ, Англи, Герман, Саудын Араб, Чех, Канад, Ирланд, Испани, Австралийн 337 хүнийг илрүүлэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Уг сайт нь 2015 оны 06 дугаар сараас  хойш гурван жил гаруй ажилласан бөгөөд энэ хугацаанд  биткойн болон крипто валютаар үзэгчдэд 250 мянган порно бичлэг бүхий видео санд нэвтрэх эрх үүсгэж өгчээ. Видео дунд хэтэрхий балчир хүүхдүүдийг хүчирхийлж буй маш гаж бичлэгүүд их байсан бөгөөд тус бичлэгүүдийг нэг саяас давсан тоогоор үзсэн, хадгалж авсан байв.

 “Насанд хүрэгчдийн порно бичлэг нийтлэхийг хориглоно” гэсэн дүрэмтэй уг сайтад  хүссэн хүн нь төлбөргүйгээр эрх нээн орж болдог, бичлэг татаж үзэх бол биткойн төлдөг байжээ. Хэрэв шинэ хэрэглэгч урьж оруулбал,  мөн өөрөө бичлэг тус сайтад  оруулбал оноо өгөх зарчмаар ажилладаг байв. Мөн хэрэглэгчид гүйлгээ хийхдээ нэрээ нууцлах боломжтойгоос гадна сайтын сангийн бараг тал хувь нь өмнө нь байгаагүй материалаас бүрдсэн байсан нь хуль  хяналтынхныг балмагдуулсан байна.

Өнгөрсөн хугацаанд уг сайт 370 мянган ам.доллартай тэнцэхүйц биткойн цуглуулсан гэсэн тооцоо гарчээ.  Өнөөг хүртэлх түүхэнд хүүхдийг садар самуунд ашигласан хамгийн том порно бичлэгийн сайт гэж онцолсон уг сайтын бичлэгт орж хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй 23 хүүхдийг Америк, Британи, Испаниас олж аварсан байна.  Жонг Вү Сонг одоогоор өмнөд Солонгост 18 сарын ял эдэлж буй бол бусад гэмт этгээдүүдийг 15 хүртэл жилийн хугацаагаар яллаад буй юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Модон байшин шатаж 3-5 насны гурван хүүхэд нас баржээ

Өчигдөр буюу энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн...

“Xexymix” брэнд E-Mart-д шинэ салбараа нээлээ

Монголчуудад хэдийнээ танил болж, эрч хүчтэй,  спортлог залуусын өмсөх...

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...

Дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд умайн хүзүүний хавдар 77.6 хувиар нэмэгдэнэ!

ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга...