Ирэх сарын 01-нээс 21.00-06.00 цагийн хоорондох цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компани Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  тэглэхээр болсон.

Цахилгааны шөнийн тарифыг 21-06 цагийн хооронд мөрдөх бөгөөд 100 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд эдлэх ажээ. Нийт 129 хорооны өрх айл энэ хөнгөлөлтөд  хамрагдана.

Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан 220В бол 700кВт.цаг, 380В бол 1500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар буюу 38.55 төгрөгөөр тооцох юм байна.

Энэхүү 50 хувийн хөнгөлөлт-ийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 11, 20, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Налайх дүүргийн бүх хороо болон Төв аймагт харьяалах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд ч мөн эдлэх боломжтой аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...