Ёс зүйн дэд хороо гэнэт баяжсан гишүүдийнхээ толгойг илээд өнгөрөх үү

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж хөрөнгө, орлого нь гэнэт огцом нэмэгдсэн 3 гишүүний асуудлаар хуралдах байсан ч хойшлуулжээ. Гэнэт баяжсан УИХ-ын гишүүн Лу.Болдоос авахуулаад гадаадад томилолтоор ажиллахаар мордсон учраас гурван гишүүний асуудлаар ярилцахыг хойшлуулсан байна. Нэр бүхий гурван гишүүний хоёр нь буюу М.Оюунчимэг, Лу.Болд нар бичгээр Дэд хороонд тайлбар хүргүүлсэн бол Ж.Мөнхбат ямар ч хариу өгөөгүй байгааг өмнө нь мэдээлсэн.

“Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 09 дүгээр сарын 24-нд нэр бүхий гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн байна. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлэв. Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг томилжээ.

Ёс зүйн дэд хорооны хуралдаан товлогдчихоод байхад зугтаж байгаа юм шиг гадаад руу томилолтоор явсан нь УИХ-ын гишүүдийн хувьд дахиад л ёс зүйгүй үйлдэл боллоо гэж үзэх үндэслэл бий. Төрийн өндөр албан тушаалтан хөрөнгө, орлогоо ил мэдүүлэх, огцом нэмэгдсэн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлах нь хуулийн болоод ёс зүйн хариуцлага гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хэрэв үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээх ёстой.

Гишүүдийнхээ ёс зүйг сахиулах үүрэгтэй Ёс зүйн дэд хороо гэнэт баяжсан гишүүдийнхээ толгойг хэдий болтол илээд өнгөрөх вэ. Адилхан Архангай аймгаас сонгогдсон гишүүн Г.Тэмүүлэн жишээлбэл Ж.Мөнхбатын хөрөнгө, орлого яагаад гэнэт нэмэгдсэнийг шударгаар тогтоож чадах уу гэх мэтчилэн хариулт нэхсэн олон асуулт үлдэж байна. Энэ хандлагаар бол Ёс зүйн дэд хороо гэнэт баяжсан гишүүдийнхээ толгойг илээд л өнгөрөх бололтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...