Түүх, соёлын дурсгалд хамааруулах жагсаалт гарган Ерөнхий сайдад санал хүргүүллээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайдад Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулах жагсаалт гарган, санал хүргүүллээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс “Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцаа нь Засгийн газрын үүрэг мөн.

Гэвч сүүлийн жилүүдэд соёлын өвтэй холбоотой тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын гэрч болсон барилга байгууламжуудаа хайрлан хамгаалах бус шинэчлэх нэрийн дор нураах, тухайн барилгын түүхэн ач холбогдлыг алдагдуулах зэрэг зохисгүй санаархлууд гарах боллоо. Орчин цагийн Монголын барилга байгууламжуудын эхлэл болсон ялангуяа Улаанбаатар хотын төвд 1930 оноос эхлэн “Монгол гэрийн багана”-ыг билэгдэж барьсан баганат барилга байгууламжуудыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулах нь зөв” гэж үзэн санал хүргүүлж байна гэжээ.

Санал хүргүүлэх бичигт “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д хамруулах барилгын жагсаалтыг хавсаргажээ. Жагсаалтад дараах барилга байгууламж багтжээ.

Д/д Барилгын нэр Ашиглалтад орсон он
1 Монголын Байгалийн түүхийн музейн барилга 1930 он
2 Улсын Драмын эрдмийн театрын барилга 1960 оны 10 сар
3 Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга 1931 он 11 сар
4 Соёлын төв өргөөний барилга 1988 оны 12 сар
5 Монголбанкны барилга  
6 Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн барилга 1958 он
7 Монгол Улсын Их сургуулийн төв байрын барилга 1944 он
8 Төрийн ордоны барилга 1951 он
9 Гадаад харилцааны яамны барилга 1947 оны 10 сар
10 Үндэсний төв номын сангийн барилга 1951 он
11 Спортын төв ордоны барилга 1958 он
12 Монголын хөрөнгийн биржийн барилга 1958 он
13 Хотын захиргааны барилга 1948 оны 7 сар
14 Монголын үйлдвэрчний эвлэлийн төв байрын барилга 1950 он

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...