Хан-уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийн хуучин барилга 140 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 12 бүлэг, 44 багш, ажилтантай, 410 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.Хуучин барилга 1957 онд анх баригдсан, одоогийн өргөтгөлийн барилгыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хорго групп” ХХК барьж гүйцэтгэсэн.ХУД-ийн 1 дүгээр хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 540 хүүхэд байдаг.Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгальмаа, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, ХУД-ийн Засаг даргын орлогч н.Батсайхан, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...