Бас нэгэн К-поп од гэртээ нас баржээ

Өмнөд  Солонгосын жүжигчин, к-поп од 25 настай дуучин Сулли өнөөдөр гэртээ нас барсан байдалтайгаар олджээ. Түүний менежер бүсгүйг утасны дуудлагад хариу өгөхгүй болохоор нь гэрт нь очиход  ийм харамсалтай явдал болсон байжээ. Yonhap агентлагийн дамжуулснаар цагдаа нар ямар нэгэн гадны нөлөөтэй гэх шинж тэмдэггүй байсан гэжээ. Цагдаа нар түүнийг гэрийнх нь хоёрдугаар давхраас олсон бөгөөд гэрээс нь бичиг олсон гэх мэдээлэл байна. Гэхдээ одоогоор ямар  утгатай бичиг байсан талаар мэдээлэлгүй байгаа юм.

 

Сулли багаасаа кино жүжигт тоглодог байсан ба 2009 оноос  “f(x)” гэх охидын хамтлагт дуулснаар олны танил болсон байна. 2015 онд хамтлагаасаа гарсан  бүсгүй телевизийн шоу нэвтрүүлгүүдэд ажилах  болсон аж. Хамгийн сүүлд нэгэн нэвтрүүлэгт орсны дараа сошлоор хүмүүс түүн рүү нэлээн дайралт хийсэн байна. Тиймээс түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэх таамаглал байгаа юм.

Үүнээс өмнө буюу 2017 оны 12 дугаар сард к-поп од Жонгхюн, 2019 оны 05 дугаар
к -поп од Гоо Хара нар амиа хорлон нас барсан билээ.
К-поп урсгалын одууд ихээхэн хүнд хөдөлмөр,  дарамт шахалтын дор од болон гарч ирдэг нь эргээд тэдний сэтгэцийн эрүүл мэндэд таагүй нөлөөлдөг байж болзошгүй гэж СNN агентлаг мэдээлжээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...