Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй

АТГ-аас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг тодорхой асуудлаар шалгаж эхэлснийг өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост Тосон бумба орчимд олгосон ашигт малтмалын лицензийг өөрийн төрсөн дүүгийн компанид шилжүүлсэн гэх үндэслэлээр шалгуулж байгаа нь тодорхой болсон. Ерөнхий сайдын хувьд өөрийн хамаарал бүхий компанидаа лиценз шилжүүлсэн нь сонирхлын зөрчилтэй хууль бус үйлдэл байх үндэслэлтэй гэж хуултйн байгууллага үзэж байгаа бололтой юм.

Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаас үзвэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос ойрын үед тавьж магадгүй байгаа ажээ. Ж.Эрдэнэбат хэвлэлийнхэнд тайлбар өгөхдөө бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулахад бэлэн байгаагаа хэлсэн. Түүнчлэн улс төрийн зорилгоор өөрийг нь хэрэгт хутгасан гэж үзэж байгаа юм билээ. М.Энхболдын шууд дэмжлэгтэйгээр 2016 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар томилоглдсон Ж.Эрдэнэбат ийнхүү АТГ-т шалгуулсан Ерөнхий сайд нарын жагсаалтыг үргэлжлүүллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...