Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстанд хийх айлчлалаа эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн орон нутгийн цагаар 09:00 цагт БНКаУ-ын нийслэл Нурсултан хотын “Нурсултан Назарбаев” Олон улсын нисэх буудалд газардлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсаас БНКаУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, БНКаУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев болон бусад албаны хүмүүс угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн далбааг мандуулав.
Албан ёсны айлчлал энэ сарын 10-12 ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казакстан Улсын Анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаев нарт бараалхана
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...