Лу. Болд, Ж.Батзандан нар АН-ын “Алтан гадас”-ынхантай нууц уулзалт хийжээ

УИХ-ын сонгуулийг ээлжит бусаар хийх тухай яриа хөөрөө гарсан болоод тэр үү, улс төрийн намууд хөдөлгөөнд оржээ. Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн 35 нам Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр намуудын нэр, үзэл баримтлал өөр боловч олон нийтийн дунд маш бага нэр хүндтэй гэдгээрээ бүгд адилхан. Олон нийтийн улс төрийн намд итгэх итгэл жил жилээр унасаар байхад нөгөө талд эсрэгээрээ улс төрийн намууд борооны дараахь мөөг шиг шинээр мэндэлсээр л байгаа нь хачирхалтай.

МАХН-ынхан орон сууцны зээлийн хүүг тэг болгоно, баячуудын орон сууцыг ядууст үнэгүй тарааж өгнө гэх мэтээр улс төрийн акц хийж эхэллээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн гээд төрийн бараг бүх албан тушаалд насаараа суусан Н.Энхбаярын намаас хийж буй энэ алхмыг эдийн засагчид популизм хэмээн шууд нэрлэсэн. Улсаараа өрийн дарамтад орсон энэ цаг үед энэ мэт популист амлалт өгөх гэж оролдох нь улсаа хорлосноос өөрцгүй гэцгээж байна.

Гэр хоролллын хөгжлийн нам гэж байгуулагдсан. Энэ намынхан шахмал түлштэй холбоотой дуулианаар амь орж эхлэв. Тэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг зургаан хүн угаартаж нас барсанд хариуцлага хүлээн огцортол жагсаал цуглаан, тэмцэл хийнэ гэдгээ мэдэгджээ. “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуугийн бойжуулж буй Үнэн ба зөв намын залуус сонгуулийн насанд дөнгөж хүрч байгаа залуусыг онилж улс төр хийхийг илүүд үзжээ.

АН-аас өрх тусгаарласан Шинэ намынхан УИХ-ын танхим дотор болоод гадна ч нэлээн идэвхтэй улс төр хийж байгаа юм байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Лу.Болд, Ж.Батзандан нар өнгөрсөн долоо хоногт АН-ын “Алтан гадас” фракцынхантай нууц уулзалт хийжээ. Энэ уулзалтад цөөнгүй хүн оролцож МАНАН бүлэглэлийг устгах ерөнхий утгатай яриа хөөрөө өрнүүлжээ. Энэ уулзалтаар АН-ын одоогийн удирдлага, УИХ-ын ээлжит сонгууль зэрэг сэдэв хөндөгдсөн байгаа юм.

Товчхондоо бол С.Эрдэнийг АН-ын даргаас зайлуулах боломж, хэрэв ингэж чадсан тохиолдолд сонгуульд хамтарч оролцох, эргэн нийлэх тухай санал солилцсон сурагтай. Энэ нууц уулзалтыг Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгын дагуу болсон, АН-ын дарга С.Эрдэнийн эсрэг албан бус эвсэл байгуулагдлаа гэх зэргээр хардаж сэрдэх хүмүүс АН дотор цөөнгүй байгаа дуулдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталбал улс төрийн намуудын дүрмийг өөрчлөн шинэчлэх замаар С.Эрдэнийг буулган авах төлөвлөгөөгөө хэрэгуүүлэхээр тохиролцсон тухай “бор шувуу” энэ нууц уулзалтын дараагаас нисэж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш болов уу.

“Алтан гадас” фракцыг хүний, өөрийн намынхан нь алтан гудас гэж хочилдог. Я.Санжмятавыг фракцын тэргүүнээр сонгосноос хойш үйл ажиллагаа, идэвх нь сулраад, ихэнх гишүүдээ МоАН нэгдэл рүү алдаад байсан “Алтан гадас”-ынхан юутай ч С.Эрдэнийг АН-ын даргаас огцруулах асуудлаар ийн уулзалт яриа хийгээд эхэлжээ. Хэрэв энэ ажиллагаа амжилттай болбол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АН-ын генсекээр мрнэ гэсэн цуу яриа биеллээ олох магадлалтай.

Эрх баригч МАН-ын удирдлагууд ээлжит бус сонгууль явуулах санаагаа УИХ-ын гишүүдэд тулгасан ч дэмжлэг авалгүй унасан. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараая гэж гарын үсэг зурсан гишүүд сүүлдээ үгнээсээ буцаж, бултаж эхэлсэн байдаг. Одоо бол МАН дотор ирэх сонгуулийн тойрог хуваарилах албан бус яриа хэлэлцээнүүд идэвхтэй өрнөж байгааг эх сурвалжууд өгүүлж байна. Одоогийн УИХ-ын гишүүд тойрогтойгоо үлдэх, нэр дэвшихийг горилогчид тойргоо баталгаажуулахаар дарга нараа тойглоод завгүй явна.

Б.ТҮВШИН

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...