Ц.Баатархүү: Шахмал түлшний асуудлаар нийтийн сонсгол явуулах шаардлагатай

Нийслэлд 5 хүн угаарын хийнд хордож амь насаа алдсантай холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү Нийслэл Улаанбаатар хотод нэн тулгамдаж байгаа асуудлаар  ИТХ-ны төлөөлөгчид санаа бодлоо нэгтгэж байна. Үүнд нам, улс төр гэсэн асуудал байхгүй. Хүмүүс угаартаж амь насаа алдсан асуудлаар албан тушаалтнуудын өгч байгаа мэдээлэл зөрүүтэй байна.

Ийм учраас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийлж “Нийтийн сонсгол” хийх шаардлагатай гэж үзсэн. Ингэвэл үйлдвэрлэгчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид,  хохирч байгаа иргэд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийнхэн нэг ижил мэдээлэлтэй болж алдаа дутагдлыг засах, шийдэл гаргахад бодитоор анхаарч чадна.

Төлөөлөгчид “Мэргэжлийн лабораториудаар түлшнийхээ дээжийг шинжлүүлсэн үү” гэж   асуухад “Шинжлүүлж байгаа. Хариу сайхан гарсан” гэдэг. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн дөрөвний нэг нь өнөөдөр гарын үсгээ зураад нийтийн сонсгол хийх хүсэлтээ өргөн барьсан.

Нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон төлөөлөгчид улсын нууцад хамруулахаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх зарчмыг баримтлан Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргаж байгаа юм. Тиймээс холбогдох газруудаас энэ сарын 23-нд нийтийн сонсголыг зохион байгуулахыг шаардаж байна гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сурагчдын ЭЕШ түүхийн хичээлээр лхагва гарагт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ....

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоол...

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...