Жолигийн хувилбар Иран бүсгүйг баривчилжээ

Анжелина Жолитой төстэй болохын тулд 50 орчим хагалгаа хийлгэсэн гэдэг 22 настай Иран бүсгүй Сахар Табарыг инстаграммд оруулсан постуудынх нь төлөө баривчилжээ. Түүнийг бурхныг гутааж доромжилсон, залуу хүмүүст буруу үйлгэр дууриалал үзүүлсэн, үндэсний хувцсаа гутаасан зэрэг үндэслэлээр баривчилсан талаар Ираны  “Tasnim news” агентлаг мэдээлжээ. Түүнийг баривчилсны дараа инстаграммын хаягийг нь  устгасан байна.

Сахар Табар бүсгүй 2 жилийн өмнөөс Анжелина Жолитой адилхан болохоор хичээгч гэж олонд танигдсан. Түүний  сошл дахь зурагнууд 100 хувь жинхэнэ дүр төрх нь биш  бөгөөд тэрээр фотошоп ихээхэн ашигладаг байна. Энэ бол миний өөрийгөө илэрхийлэх арга зам, нэг төрлийн урлаг. Би Анжелина Жолитой адилхан байх  биш ‘Corpse Bride’ буюу “Үхсэн сүйт бусгүй” хүүхэлдэйн дүртэй адил  болохыг хичээдэг  гэх Сахар хэлсэн  байдаг.

Тэрээр сошлд нийтлэсэн зүйлээсээ болж хуулийн хариуцлага хүлээж буй Ираны анхны хүн биш. Хоёр жилийн өмнө 12 хүн сошлын постоосоо болж шоронд орж байсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...