Амралтын өдрүүдээр зам тээврийн ослоор долоон хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.05-06-ны өдөр нийт 555 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 375 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 6 хүний амь нас хохирсон байна. Орон нутагт амиа алдсан 6  хүний нэг нь хүүхэд аж.

  • Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2019.10.05-ны өдөр 05:10 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо шороон замд Sinotruk  маркийн автомашины жолооч зорчих хэсгийн баруун талд зогсож байсан явган зорчигч Б-г Hyundai starex маркийн автомашинтай хамт мөргөж амь насын хохироосон.
  • 2019.10.05-ны 11:30 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг “Тал булаг” гэх газар асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч Ч нас барсан
  • 2019.10.05-ны 16:30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар асфальтан замд Nissan Pathfinger  маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б нас барсан.
  • 2019.10.06-ны 15:20 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Шатав толгой” гэх газар шороон замд  Toyota Land200  маркийн автомашин Hyundai accent маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б, зорчигч Э, зорчигч Э, нарын 3 хүн нас барж, зорчигч Э, зорчигч франц улсын иргэн Ж нарын 2 хүн гэмтсэн.
  • 2019.10.06-ны 18:20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг асфалтан замд Honda CR-V маркийн автомашины жолооч, явган зорчигч 12 настай  Б-г мөргөж амь насын хохироосон. Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас зөвлөж байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...