Дүүргийн үсчин, гоо засалчдын шилдгүүд тодров

Нийслэл хот үүсэж хөгжсөний түүхт 380 жилийн ой,  “Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” ахуйн үйлчилгээний салбарын анхдугаар аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр дүүргийн үсчин, гоо засалчдын шилдгүүдээ тодрууллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Монголын үсчин гоо сайханчдын холбооны тэргүүн, Монгол улсын мастер үсчин, Олон улсын тэмцээний шүүгч Ц.Цогзолмаа, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Октябрь болон Монголын үсчин гоо засалчдын холбооны гишүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Зургаан төрлөөр явагдсан тус тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 21 салоны нийт 60 үсчин, гоо засалчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Тухайлбал, дүүргийн ‘’Шилдэг үсчин’’-ээр н.Одонтуяа шалгарсан бол ‘’Шилдэг салон’’-оор “Баярлах” салон тодорлоо. Харин ‘’Эрэгтэй зураглал’’-тай тайралт төрөлд Н.Баасансүрэн тэргүүн байрэзэлсэн бол ‘’Эрэгтэй модерн классик’’ төрөлд С.Баатарцогт тэргүүлсэн байна. Түүнчлэн ‘’Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт’’ төрөлд О.Пүрэвдулам, Нүүр будалтын төрөлд Ч.Гэрэлцэцэг, ‘’Эмэгтэй салоны тайралт’’ төрөлд н.Одонтуяа нар тус тус Тэргүүн байр эзэлж Баянзүрх дүүргийн аваргууд боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...