Газрын тосны үйлдвэрт Энэтхэг улс 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тусална

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д саяхан айлчилсан билээ. Айлчлалын талаар тус улсаа Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохеэндер Прат Сингх өчигдөр хэвлэлийн хурал хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Х.Баттулга нь арван жилийн дараа Энэтхэг улсад зочилсон юм. Улмаар тус айлчлалын үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангаж цаашид Монгол, Энэтхэгийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ажиллаж байхаар тохиролцов.

Мөн хоёр орон нь соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын холбоо, ардчилал, эрх чөлөөг эрхмэлсэн нийтлэг үнэт зүйлтэй тул ирээдүйд бүхий л талын харилцаагаа улам өргөжүүлэхээр болсон байна. Түүнчлэн төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэрээ терроризмын эсрэг үйл ажиллагаанд хамтран идэвхтэй ажиллах тухай ярилцсан төдийгүй эл бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ.

Улмаар Энэтхэг улсаас Монгол улс руу зорчих виз шууд олгох зохицуулалт хийхийг талууд тохиролцсон аж. Мөн айлчлалын хамгийн чухал хамтын ажиллагаа нь Монгол Улсад газрын тос үйлдвэрлэх үйл ажиллагааг Энэтхэг улсын тал 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон явдал байлаа.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улс нь, 76 орны бүрэлдэхүүнтэй эко нарны энергийн олон улсын эвсэлд нэгдэх хүсэлтээ өгсөн байна. Учир нь Монгол орон жилийн 270 өдөр нь нартай байдаг тул дээрх хүсэлт нь экологийн хувьд ач холбогдолтой чухал зүйл боллоо. Харин боловсролын салбарт Энэтхэгийн Засгийн газраас Монгол залуучуудад олгож буй тэтгэлгийг нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ нь ихэвчлэн буддизмийн сургалтын тэтгэлэг ажээ.

Хоёр орны хооронд зорчих асуудлаар “Хүннү-Эйр” авиа компаниас Монголоос, Энэтхэг улс руу шууд нислэг хийх ажлыг удахгүй турших юм байна. Ирэх 10 дугаар сард Энэтхэг улсын төрийн томоохон төрийн түшээ манай улсад айлчилж дээр дурдсан газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж ноён Сингх хэллээ.

Ингээд уг хурлын төгсгөлд элчин сайд М.П. Сингх хэлэхдээ, ирэх жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ үеэр Улаанбаатар болон Дели хотуудад чуулга уулзалт, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг төлөвлөж буй гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...