Нийслэлийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа.

Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 53 байршилд 145,2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт засвар арчлалтын ажлын төлөвлөгөө 95 хувийн биелэлтэй. Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын  957 тонн бодис, 500 тонн давсыг худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээг хийсэн.Ус хангамж, ариутгалын чиглэлээр нийт 83 ажил төлөвлөснөөс 98 хувь, дулаан хангамжийн чиглэлээр нийт 46 ажил төлөвлөж 90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ. Мөн түүнчлэн инженер хангамжийн байгууллагуудын төлөвлөсөн ажлуудын биелэлт 95 хувьтай байгааг дуулгалаа.

Сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтад дүүрэг хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галынбек танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55286 тонн түлш борлуулсан байна. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй  цэгийг өдөр бүр шаардлагатай сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ – ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ – ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэж байна. Сайн карт түгээх ажлын хувьд Сүхбаатар дүүрэг 78 хувийн гүйцэтгэлтэй, Чингэлтэй дүүрэгт 94 хувь, Сонгинохайрхан дүүрэг 54 хувь, Баянзүрх дүүрэг 44 хувь,  Баянгол дүүрэг 89 хувь, Хан-Уул дүүрэг 72 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа аж. Нийт 163369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэсэн мэдээлэл хийлээ. Сайн картаар нэг удаагийн дээд хэмжээг нэг тонн байхаар заасан байна.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүх шатны Засаг дарга нарт болон нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр дүүрэг хороодын Засаг дарга нарт агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн нийслэлийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хандан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэг болгов. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд угсармал орон сууцны дулаалах ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо. Мөн аравдугаар сарын 1-нээс дүүрэг, хороодын Засаг дарга нарыг хороо дүүрэгтээ ажиллаж иргэд олон нийтийн санал гомдлыг арилгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны төгсгөлд 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах захирамжийн талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...