“Сайко” нэрийн цагаан будааг худалдаанаас буцаан татлаа

Хороолол  дах Номин супермаркетэд худалдаалж буй Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү гэсэн иргэний хүсэлтийн дагуу НМХГ-аас холбогдох хяналт шалгалтыг хийжээ.

 Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018.08.28-2020.08.27 үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.

Иймд “Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг тус компанид үүрэг болгожээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...