Улаанбаатар хот ус хангамжийн хяналт, удирдлагын нэгдсэн төвтэй боллоо

Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хяналт удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. “Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтой гэдгийг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү онцолсон юм.

Азийн хөгжлийн банкны дэмжлэг туслалцаатайгаар “Хяналт удирдлагын төв”-ийг барьж байгуулсан бөгөөд ус хангамжийн ариутгах татуургын систем тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангах үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх боломжтой болж байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, телеметр хяналтын скада системийг бүрэн хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын усан хангамжийн системийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртлэх бүх үйл ажиллагааг хянаж удирдан, ус хангамжийн системийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, хамгийн гол нь усны алдагдал буурч нөөцийг үр ашигтайгаар зарцуулах боломж бүрдсэнд туйлаас баяртай байна. Мөн “Хяналт удирдлагын төв” нь 24 цагийн турш хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх юм” хэмээв.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ус суваг удирдах газрын дарга Ц.Төрхүү төслийн гүйцэтгэгч компани “Титан тауэр” констракшнд гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн хэмээгээд “Талархалын бичиг” гардууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...