Хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар МАН-ынхан гарын үсэг цуглуулж явна

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан өнөөдрөөс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэрбээр Жлаанбаатар хотын төслүүдийг гацаасан, тендерүүд хугацаа алдсанаас хотын ажил амьдралд сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг үндэслэлээр огцруулах санал гаргажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр огцруулах бичигт нийслэлийн ИТХ дахь эрх баригч МАН-ын бүлгээс 10 төлөөлөгч одоогоор гарын үсгээ зурсан байна.

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийнхэн огцруулах бичигт одоогоор гарын үсэг зураагүй байгаа ажээ. Тэд өмнө нь Хотын даргыг огцрохыг хэд хэдэн удаа шаардаж байсан, энэ удаад ч тэрхүү байр сууриа хамгаалахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батсайхан нарын санаачилсан Хотын даргыг огцруулах бичигт нийслэлийн АН-ын бүлгийнхэн гарын үсгээ зурна гэдгийг эх сурвалж баталлаа.

Хуулиар бол нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч гарын үсгээ зурснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх эрх нээгддэг. АН-ын бүлэг дэмжвэл хамгийн багадаа 20 гаруй төлөөлөгч огцруулах талд зогсоно гэсэн үг. Улаанбаатар хотынхныг аз жаргалтай амьдруулна гэж амлалт өгсөн эрх баригчид, нийслэлийн МАН-ынхан ийн дахин дотооддоо хагаралдаж, тэмцэлдэж эхэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...