Мисс Б.Гүнзаяа “Miss Universe”-д эх орноо төлөөлнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч өнгөрсөн баасан гаригт тодров.

Ялагчийн төлөө  13 бүсгүй шалгаран  өрсөлдсөнөөс мисс Б.Гүнзаяа тэргүүн титэм хүртэж, дэлхийн миссүүдтэй өрсөлдөх эрх авсан байна. Мисс Б.Гүнзаяа загвар өмсөхөөс гадна хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, “Хүүхэд Эрдэнэ” сангаар дамжуулан хүүхдүүдийн сайн сайхан ирээдүй, боловсролд зориулсан сайн үйлсийн аян зохион бай­гуулж байна. Ялангуяа ЦЕГ-тай хамтран нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг бий болгохын төлөө ажиллаж олон хүний талархал хүлээжээ.

Б.Гүнзаяа 1994 онд Улаанбаатар хотод төрсөн. Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн.  Загвар өмсөгчийн гараагаа “Face off Mongolia” буюу  Монгол, Солонгосын хамтарсан тэмцээнээс эхэлсэн байна. Түүнээс хойш  Турк улсад болсон “Photo model of the world 2016” тэмцээнд оролцож,  45 орны гоо бүсгүйгээс гуравдугаар байр буюу Second runner-up Miss elegance, Хятадын Засгийн газраас зохион байгуулдаг “Miss Leisure world 2016” тэмцээнд Хятадын Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг,  диплом, “Хамгийн чамин мисс”, “Авьяаслаг мисс” -ийн титэм, дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох “The world miss tourism ambassador 2018” тэмцээнээс гуравдугаар байрын шагналыг хүртэж байв. “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээнийг ч шүүж байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...