Нийслэлийн байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай унаатай болов

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад 146 сая төгрөгийн үнэ бүхий 11 мотоцикл, нэг Nissan Patrol Y61 загварын туулах чадвар өндөртэй автомашин гардуулан өглөө. Өнгөрсөн онд мөн 14 мотоцикл, нэг Тоёота Лэнд круйзер 76 загварын автомашин олгосон юм.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсийн байгаль орчны хяналтад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд хөдөлгөөн дулаан мэдрэгч камер, нисэгчгүй нисэх төхөөрөмж, жи-пи-эс болон сансрын холбооны төхөөрөмж, түймэр унтраах, сэргийлэх зориулалтын багаж хэрэгслээр хангасан билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...