Ази, Номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтнууд Монголд чуулж байна

Энэ сарын 23-28-нд нийслэл Улаанбаатар хотод Ази, Номхон далайн бүс нутгийн хорих байгууллагуудын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна. Уг хурлыг анх 1980 онд өнөөгийн БНХАУ-ын Хонконгт зохион байгуулж байжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус бага хурлын 39 дэх удаагийн хуралдаан нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Хуралд 28 орны 37 байгууллагын 120 гаруй зочид төлөөлөгч оролцож байна. Тус бага хурлаар оролцогч орнуудын хорих байгууллагууд нь өөрсдийн туршлага, ололт амжилтыг хуваалцах, улс орны ял эдлүүлэх ажиллагаа, тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, тухайн улсын хорих байгууллагын хөгжлийн түвшинг судалж танилцах үйл ажиллагаа явуулдаг.

Энэ удаагийн бага хурлыг “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд уг сэдвийн хүрээнд “Засан хүмүүжүүлэх үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл болон шийдвэрлэх арга зам”, “Орчин үеийн техник, технологийг хорих байгууллагын үйл ажиллагаа, хоригдлын хүмүүжил, хяналтыг сайжруулахад ашиглах”, “Сэтгэцийн өөрчлөлттэй, мансуурах бэлдмэл хэрэглэх донтой хоригдлуудтай ажиллаж, хүмүүжүүлэх”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, арга зам”, “Насанд хүрээгүй болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудтай ажиллаж, тэднийг хүмүүжүүлэх арга зам” зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэлбэрэлтгүй хангах, хорих ялаар шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг дан ганц улсын дотоод хүрээнд авч үзэлгүйгээр бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж, оновчтой шийдлийг эрэлхийлэхэд энэ удаагийн хурлын ач холбогдол оршиж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...