Оросын алдарт дуучин Алла Пугачева өдгөө 70 насны босго алхаж, өөрөөсөө 27 дүү нөхөр, ихэр хүү охины хамт сайхан амьдарч буй. Аллагийн анхны нөхөр 2 метр өндөр, циркчин Миколас Орбакас гэж эр байдаг бөгөөд Орбакасын хэвлэлд өгсөн ярилцлагыг танд хүргэж байна. Алла тэр хоёр 1969 онд гэрлэж 1973 онд салсан бөгөөд охин Кристина Эдмундовна Орбакайт нь 1971 онд төрсөн билээ.
Та 12 настайгаасаа циркээр өвчилсөн гэсэн?
Би хэдэн цагаар ч хамаагүй толины өмнө зогсон хацар амаа будаж, цаасаар хамар хийдэг байлаа. Алиалагчдыг дууриах гэж байгаа нь тэр. Циркийн сургуульд алиалагч болон ярианы жанрын анги байдаг гэж дуулаад Москваг зорьсон. Москвад нэг ч таних хүн хамтаатмн садан байхгүй шүү дээ. Ёстой аз туршсан явдал байсан хэдий ч зорьсон хэрэг маань бүтэж 3000 хүнээс шалгаруулалтад тэнцсэн 20 хүний нэг болсон.
-Алла та хоёр аялан тоглолтоор явж байх үедээ танилцсан гэж сонссон?
-Гуравдугар курсээ төгсөөд жаахан мөнгө олох санаатай явсан юм. “Лейся песня” хамтлагийн ахлагч Миша Плоткин анай удирдагч байлаа. Миша биднийгээ дагуулаад л давхиад байна. Бид ч мөнгө гэдгийг хийж өгнө шүү дээ. Нэг өдөр Аллагийн продюссер нэг турьхан охин дагуулж ирэв. Нэр нь Алла. Хоолой гэж ёстой ид шид. Бид түүнийг хамтлагтаа авлаа. Царай зүсээрээ нэг их гойд хүүхэн байгаагүй гэдгийг шууд хэлье. Товчоор хэлбэл бид 1969 оны гуравдугаар сард танилцаад аравдугаар сард гэрлэсэн юм. Гэрлэх ёслолын ордонд очиж бүртгүүлэхдээ нэг их удаан дараалалд зогссоноо санадаг юм. Их удаан зогссон. Би бүр нулимчихаад яваад өгмөөр байсан гээч.
-Пугачева таниас өмнө өөр хүнтэй байсан болов уу?
-Романов гэж цэргийн хүн байсан. Тэр Алжирт л хаа нэгтээ алба хаадаг байсан. Бэлэг сэлт цахилгаан утас ирүүлнэ. Тэр үед египет Изайльтай дайтажтэр тэнд тусгай даалгавар биелүүлж байсан юм билээ. Нэг хөгтэй явдал болсныг ярья. Аллагийн аав ээж хуучны дүнзэн байшинд суудаг байлаа. Ингэд бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж ирчихээд оргиулуун дарс, бялуу, сарнай цэцэгтэй, ширээ засч Аллагийн эцэг эхтэй ирээдүйн гэр бүлийнхээ тухай ярилцан суутал нөгөө найз залуу нь бас дарс, бялуу, сарнай барьсаар ороод ирдэг юм байна. Тэр ялимгүй хожимдсон байлаа. Би тэднийг ярилцаг гэж бодоод хоёуланг нь орхисон. Юун тухай ярилцсаныг бүү мэд. Харин тэр намайг сонгосон юм.
Аллатай хамт амьдрах там шиг санагддаг байв уу?
-Там уу? үгүй ээ. Би 23, тэр 19 настай байсан. Нэг их хол зөрүү биш. Жил хагасын дараа Кристиночка маань төрсөн. Гол асуудал чинь л харни энэ байсан даа. Алла нэг, заримдаа хоёр сараар Олег Лундстремын найрал хөгжимтэй хамт яваад өгнө. Тэгж байтал гадаадад тоглолтоор явж эхэлсэн. Польш, Болгар, Чехословак гээд. Охиноо асар хүмүүжүүлэх үүрэг надад ногдсон. Цэцэрлэгт өгч авахаас өгсүүлээд юу эс мундэх билээ дээ. Алла ч алдар нэртэй болж, гэртээ үзэгдэхээ болилоо. Тэрээр хэзээ ч хүүхдэдээ гойд анхаарал тавьж байгаагүй. Урлагт өөрийгөө зориулахаар шийдсэн юм. Дөрвөн жил хамт амьдрахдаа бид нэг ч удаа муудалцаж үзээгүй шүү. Харин хэн нь түрүүлж салах өргөдөл бичсэнийг одоо санахгүй байна.
-Түүнээс салсандаа харамсч байсан уу?
-Үгүй. Харамсч байгаагүй, одоо ч мөн адил. Эхэндээ алла намайг охинтой минь уулзуулдаггүй байсан л даа. Хожим охин өөрөө утасдах болсон. Кристина бол миний л охин. Тиймээс би бидний салалт түүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх вий гэж байдгаараа хичээдэг байлаа. хөгжмийн сургуульд нь хүргэж өгч авч, хичээлээ давтахад нь тусалдаг байсан. Би өөрөө завгүй, циркт ажилладаг болохоор амаргүй л байлаа. Хөөрхий Зинайда Архиповна /Аллагийн ээж/ ч бас их зовсон шүү.
Кристина авьяаслаг хүүхэд байсан уу?
-Сурлагын талаар зовох юмгүй. Дуу хөгжим дээр бүр ч ярилтгүй. Гаммыг бол нүдээ аниад л тоглоно шүү дээ. “Мануухай” кинонд тоглосноос хойш маш алдартай болсон . Миний хүүтэй ч их найз байв.
-Та түүний сүүлчийн гэрлэлтэд яаж хандсан бэ?
-Яагаа ч үгүй. Түүний занг мэддэгийн хувьд нэг их гайхаагүй. Гэхдээ тэднийг дооглох шоолох нь нүгэл бизээ. Эхнэр Марина маань ч гэсэн надаас 19 насаар дүү. Тэднийг тэнгэр ивээг. Хүн бүр аз жаргалта байх эрхтэй шүү дээ.
-Эхнэр чинь ямар ажил хийдэг вэ?
-Урьд нь циркт агаарын гимнастикчаар ажиллаж байгаад нуруундаа мэс засал хийлгэснээс хойш надтай хамт филармонид ажиллах болсон. Бид баян тансаг биш ч гэлээ эвтэй найртай сайхан амьдардаг.