“Аутизмын гени” гэж байдаг уу

АНУ-ын Иллинойз мужид амьдардаг Даниель Риззо гэх эмэгтэй 2 хүүгийнхээ өвчний учир шалтгааны олохоор эмнэлгээр явах үедээ нэгэн хачирхалтай зүйлийг олж мэджээ. Тэрээр хоёр хүүгээ үрийн банкнаас донор эс авч төрүүлсэн бөгөөд хоёр хүүгийнх нь биологийн эцэг нэг хүн гэдгийг мэдсэн байна. Хүүхдүүд нь аутизмын эмгэгтэй бөгөөд бүсгүй үрийн банкинд нэхэмжлэл гаргасны дараа хүүхдүүдийнх нь “эцэг”-ийн эр эсийг авч жирэмсэлсэн бусад бүсгүйчүүд ч мөн адил аутизмтай хүүхэд төрүүлснийг олж мэджээ. Тодруулбал, тухайн донор залуугийн 12 хүүхэд аутизмын эмгэгтэй төрсөн байв. Мэдээж энд донорын үрийн шингэн асуудалтай байсан нь тодорхой байгаа боловч мэргэжлийн хүмүүст “аутизмын гени”  гэж байдаг хэрэг үү гэсэн асуултыг үлдээсэн байна.

Угтаа бол  АНУ-ын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн үзэж байгаагаар аутизм нь зөвхөн нэг гениэс биш олон зуун генийн оролцоотойгоор, хүн хүнд өөр өөр хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл,  эцэг, эхийн нас, хүрээлэн байгаа орчны нөлөөлөл, төрөлтийн явц зэрэг маш олон янзын шалтгаанаас болж аутизм үүсэхэд нөлөөлдөг гэж тайлбарладаг юм. Зарим тохиолдолд тодорхойгүй шалтгаанаар ийм эмгэг бий болох нь ч бий. Маш цөөн тохиолдолд генетикийн мутаци нь аутизм үүсэх гол нөлөөлөл болдог гэдэг. Аутизмтай хүмүүсийн ердөө 2-4 хувь нь гениэс шалтгаалж ийм эмгэгтэй болдог гэсэн  судалгаа гарсан. Гэхдээ дээрх тохиолдол мэргэжлийн хүмүүст аутизмын талаарх ойлголтоо дахин нягталж харах шаардлагатайг сануулжээ. Үүнээс гадна нөхөн үржихүйн эмнэлгүүд аутизмын шинжилгээ авдаггүй нь  буруу гэдгийг  “Вашингтон пост” шүүмжиллээ.

Риззо бүсгүйн  өмгөөлөгч донорын мэдээлэл буруу байсан гэсэн үндэслэлээр 250 мянган доллар нэхэмжилсэн байна. Донор эрэгтэй коллеж төгсөөгүй ч  төгссөн гэж тэмдэглэсэн, мөн ADHD эмгэг буюу анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй эмгэгтэй гэдгээ мэдээлэлдээ дурдаагүй ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэбүрэний УЦС-ыг 61 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулах тохиролцоотой

Бүтэн жараны турш мөрөөдөл хэвээр байж, элдэв гацаа саадыг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа

НХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр...

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгууллаа

Америкийн Нэгдсэн Улсын 47 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж,...

Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ “Шанхайн экспо”-гийн нээлтэд үг хэллээ

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил...