Өдөрлөгөөр 1254 иргэн хаяж гээгдүүлсэн иргэний үнэмлэхээ шинээр авчэээ

ууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 09 дүгээр сарын 19-ны Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, тус яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлаг, байгууллагын дарга удирдлагууд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр улсын бүртгэлийн ерөнхий газраас нийт 20 гаруй төрлийн үйлчилгээг 1691 иргэнд газар дээр нь шуурхай хүргэж, 5281 иргэнд гарын авлага тарааж, 3001 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Үүнээс иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 1365, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 74, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 92, архивын чиглэлээр 160 иргэнд лавлагаа олгож үйчиллээ.

Энэ өдөр улсын бүртгэлийн байгууллага үйлчлүүлэгч ихтэй, ачаалал өндөртэй ажилласан бөгөөд нийт үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн дийлэнх хувийг иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэд эзэлж байсан юм. Өөрөөр хэлбэл нийт үйлчилгээ авсан иргэдийн зөвхөн 1254 нь хаяж гээгдүүлсэн иргэний үнэмлэхээ авахаар хандсан. Эдгээр иргэдийг чирэгдүүлэхгүй, үйлчилгээг газар дээр нь хүргэхийн тулд бид зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч, ажиллаж буй албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлж ажилласны үр дүнд дээрх иргэдийн үнэмлэхийг өдөрт нь хэвлэж 21.00 цаг хүртэл тарааж олгов. Нээлттэй өдөрлөгөөр улсын бүртгэлийн ерөнхий газрын нийт 80 гаруй албан хаагч ажиллалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд шилжүүлжээ

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10...

Шинэ ургацын ногоог нийслэлд борлуулах 21 БАЙРШИЛ

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон...

Ёс зүйгүй авирласан бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Ёс зүй, сахилга хариуцлагын...

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн...