Йоко Оно: Би Жонд цээж дүүрэн, утга учиртай амьдрах боломж олгосондоо баярладаг

Алдарт Битлз хамтлагийн дуучин Жон Ленноны эхнэр Йоко Оно нөхрийнхөө хамгийн алдартай дуунуудыг эмхэтгэн “”Ленноны домог” нэртэй цомог 2003 онд гаргаж байсан. Тэрээр цомог гаргасныхаа дараа цомогт багтсан дуунуудын түүх болоод нөхрийнхөө талаар ийн дурссан байдаг.

 “Imagine” 1971 он. Ленноны хамгийн алдартай дуу

-Диваажин лугаа адил бидний ертөнц төгс амарлингуй болно гэдэгт итгэлтэй болоход энэ дуу нөлөөлсөн. Зарим хүн энэ дууг сонсоод ” Мөнгөний дарамтанд орж болохгүй гэдэг мөртлөө өөрөө ямар их мөнгөтэй билээ Жон” гэж тохуурхдаг байсан. Хүмүүс ямар ч өнгө мөнгөний дарамтад авталгүйгээр сайхан амьдрах цаг  ирнэ гэж Жон ярьдаг байсан юм шүү.

“Instant karma” 1970 он

Энэ дууг өглөө нь зохиогоод үдэш гэхэд л бичлэг нь бэлэн болчихсон. Жоны сэтгэлд  буусан тэр өглөөний сайхан бүхэн энэ аялгуунд нэвт шингэжээ гэж би  итгэдэг. Тэр үед  өрөө бүхэн минь төгөлдөр  хууртай байсан сан. Жон үүрээр орноосоо босон харайж унтлагын өрөөний төгөлдөр  хуурыг уянгалуулсаар  энэ дууг бичиж дууссан.

“Mother” Битлзийн анхны цомогт багтсан дуу

Хүүгээ хайрлаж хүмүүжүүлэх завгүй байсан эцэг эхийнх нь салалт Жоныг насан туршид нь зовоож тарчлаасан. Тэрээр сэтгэл зүйчид энэ тухайгаа хэлэхэд сэтгэл зүрхээ тайвшруулж сурах  чухал, дотроо онгойлгомоор байвал уйлах хэрэгтэй гэж билээ. Жон нулимсанд тун ч дургүй хүн  байсан. Гэхдээ тэр чимээгүйхэн мэгшин уйлж билээ. Сэтгэл нь үнэхээр онгойсныг би тэгэхэд л  мэдсэн.

” Jealous guy “ 1969 он

Жон хартай залуу байсан. Би хардах шалтгаан гаргаж байгаагүй ч тэр өглөө бүр бөөн  уур, уцаартай босч ирдэг байлаа. Тэр намайг төрөлх хэлтэй минь хүртэл хардана.  Түүний үл мэдэх ямарваа нэгэн бодол толгойд минь бүү ороосой гэж тачаадан, япон ном уншиж байвал бөөн уур уцаар болдогоос хойш би япон ном сөхөө ч үгүй.

“Love” 1969 он

Бид хоёр хайр дурлалаа өрнө дорнын уулзалт гэж санадаг. Гэнэн хонгор охин, амьдралын хар борд нухлагдаагүй гудамжны жаал хоёр анх нүүр учирч билээ.

” Whatever gets You Thru The Night” 1969 он

Амьдарлын баяр хөөрөө алдаж байгаа гунигт мөчийн тухай энэ дуунд  өгүүлдэг ч аялгуунд нь нэг л өдөр  бүх  зүйл  сайхан болох найдвар цухалздаг. Жон маш их зөрчилтэй нэгэн. Гуниглахаараа зурж эхэлнэ. Хар саарал өнгөөр зурж байгаа даа гээд мөрөн дээгүүр нь өнгийгөөд харахаар хурц тод өнгө, баяр баясгалан гэрэлтэж  байдагсан. Тэр сэтгэлийн гуниг зовлонгоо хөгжлмийн аялгуу, хурц тод өнгөөр гэтэлдэг байлаа.

” Beautiful Boy” Хүү Шондоо зориулж бичсэн дуу

Жон хүүгээ харж, түүнд талх барьж өгдөг  байсан. Хүмүүс түүнийг  сайэн  хүн болж харагдахын  тулд ийм юм хийж байна гэж хардаг байсан байх.  Гэвч түүнд гэр орны ажилтай зууралдах  нь таалагддаг байсан юм. Тэр энэ бүхнээс таашаал  авдаг байсан. Тэр эелдэг зөөлөн, хайр булаам эцэг байсан.

Төрсөн  өдрүүд шинэ жил Жоны хамгийн дуртай баяр. Том гэгчийн гацуур худалдан авч оройжин чимнэ. Дараа нь хүүдээ бэлэг бэлдэнэ. Шөнө дунд  болоход Жон Хүүгээ үнсэн сэрээж хоёул гацуур доорх бэлэг рүү дайран орно доо. Шон сүүлдээ нойр нь хүрч эвшээж эхлэхэд  Хүүе болоогүй шүү, аав нь чамд юу бэлдсэнийг бүгдийг нь үз гэдэгсэн.

“Stand By Me”

Тэр минь миний эргэн тойронд заримдаа инээмсэглэж заримдаа уурлаж уцаарлаж байгаа мэт санагддаг. Тэр надтай заримдаа ярьдаг. Энэ бол анир чимээгүй яриа хөөрөө. Гэхдээ би түүнийг сонсдог.  Түүнийг амьд байхад Жон хүүхэдтэйгээ зууралдаж Йоко албан өрөөний хаалгаар ороод алга боллоо гэж муулдаг байсан. Гэхдээ үнэндээ би Жонд  цээж дүүрэн, утга учиртай амьдрах боломж олгосон. Тэгээгүй бол өөртөө харамсах байсан. Түүн шиг хүнийг хорвоогийн хаанаас ч олохгүй. Бэлэвсрэл миний хувьд аймшиг там байсан ч би ойр зуурын бизнесийн ухаан гадарладаг байсны хүчээр давсан.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...