Шинжлэх ухаан, техник асар хурдацтай хөгжиж байгаа хэдий ч өнөө хэр нь учрыг тайлж чадаагүй байгаа өвөрмөц сонин байгалийн үзэгдлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Үзэсгэлэнт далайн эрэг
Малдив нь үзэсгэлэнт далайн эргээрээ алдартай. Шөнө цэнхэртэн гялалзах далайн эрэг яг л усан доор нуусан эрдэнэс гялалзах мэт. Үүнийг далайн усан дахь микробуудын биеэ хамгаалах үүднээс “хийсэн ажил” гэж үздэг.
Галт уулын аянга
Галт уулын аянга ямар зүй зогтолтойгоор бүрэлддэгийг эрдэмтэд одоог хүртэл тогтоогоогүй байгаа билээ. Харин галт уул дэлбэрэх үед агаар мандалтай эерэг цэнэгтэй урвалд орж аянга буудаг гэх таамаглалыг дэвшүүлдэг байна.
Гал дүрэлзэж буй хонхорхой нүхийг нутгийн иргэд “Тамын хаалга” гэж нэрлэсэн нь сонирхолтой. Учир нь Туркменстан улсын Дервез хэмээх тосгоны ойролцоо 69 метр өргөнтэй газарт энэ гал 40 гаруй жил тасралтгүй асч байгаа гэж эрдэмтэд үздэг юм. Энэ газрыг 1971 онд Зөвлөлтийн эрдэмтэд олж илрүүлжээ. Тэд уг байгалийн дурсгалт газарт метаны хий хадгалагдаж үлдсэн гэдэгтэй санал нэгдсэн юм. Гэтэл эрдэмтэд энэ хонхорхойд хорт хий агуулагдаж байгаа гэж үзээд, унтраах хэрэгтэй гэж үзэж байжээ. Дервез тосгоны бүсэд орших Каракум цөл нь дэлхийн байгалийн хийн хамгийн их нөөцтэй газруудын нэгд тооцогддог. Туркместан улс ирэх 20 жилд 75 сая куб метр газрын тос нийлүүлнэ гэсэн мэдээлэл гарчээ. Өргөн уудам цөлийн дунд орших уг хонхорхой нь жуулчдын үзэж, сонирхох дуртай газруудын нэгд зүй ёсоор тооцогддог байна.
Намибын цөл дэх эдгээр нууцлаг цагирагуудыг морин шоргоолжнууд бүтээсэн гэхэд үнэхээр итгэмээргүй. Намибын цөлийн хөрс нэлээд үржил шим муутай төдийгүй хур тунадас бага ордог тулд эдгээр бүсэд амьдардаг морин шоргоолжнууд өөрсдийн хоол хүнсээ ийнхүү нөөцөлдөг байна.
Умард Ирландын нутагт орших базальтан багана нь галт уулын өтгөн лаавын нөлөөгөөр ийнхүү байгалийн өвөрмөц тогтоцыг олжээ. Голдуу хар өнгөтэй байдаг боловч цаг агаарын нөлөөнөөс үүдэн бор, улаан, хүрэн болдог аж. Хүний гараар бүтээгдсэн мэт 40 мянга орчим базальтан багана байдаг бөгөөд 6-12 өнцөгийг агуулсан гоёмсог хэлбэртэй гэнэ.