Түүхий нүүрс түлэхгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэний гомдлын дагуу  Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Говийн эко хүнс ХХК-ийн мах үйлдвэрийн уурын зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар  уг үйлдвэр нь уур үйлдвэрлэхдээ түүхий нүүрс түлж байсан зөрчил илэрсэн ба Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна.

 Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын айлууд түүхий нүүрс түлэхийг хориглосон бөгөөд уг тогтоолын хэрэгжилт, хяналтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллаж буй.  Зөрчлийн тухай хуулийн дагуу түүхий нүүрс хэрэглэх, худалдан борлуулахад иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...