Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нийслэлд нэвтрүүлэх, жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг GIZ байгууллагын төслийн нэгж, Жендэрийн Үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Долгор, шинжээч Ш.Солонго нар гүйцэтгэжээ. Эдгээр судалгааны дүнд суурилсан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг нийслэл, дүүргүүд дээр байгуулсан ажлын хэсгүүд оролцоонд суурилсан аргачлалаар боловсрууллаа. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас НЗДТГ-т албан ёсоор нийслэл болон хоёр дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа жендэрийн дэд хорооны даргын хувьд СХД, БЗД-ийн дүүргүүдийн дэд хөтөлбөрийн төслийг Засаг даргын орлогч нарт нь гардуулж өгөв.

Нийслэлийн дэд хөтөлбөрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, НИТХ-ын чуулганаар 2019 онд багтаан хэлэлцүүлэхээр төлөвлөж холбогдох хүмүүст чиглэл өглөө. Тус хөтөлбөрүүд батлагдсанаар нийслэлийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, орон нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш  хүртэх боломж нэмэгдэх юм

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...