Нээлттэй өдөрлөгт очиж эрүүл мэндийн даатгалаа төлж болно

Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болж буй. Энэ дагуу Эрүүл  мэндийн яамны нээлттэй хаалганы өдөр өнөөдөр төв талбайд  болж байна. Эрүүл мэндийн яамны хаьяа байгууллага агентлагууд нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож буй бөгөөд төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэгийг хийж байгаа юм. Мөн хэрэв та эрүүл мэндийн даатгалаа төлж амжаагүй бол  өдөрлөгт очиж даатгалаа төлөх боломжтой. Эрүүл мэндийн даатгалын хураамжаа төлөх банк ч нэг дороо байрласан байв. Мөн эрүүл эндийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлтэй үнийн эмээ ч авах  боломжтой ажээ. Өдөрлөг 16 цаг  хүртэл үргэлжилнэ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...