Уулын эрчимт алхалтын багийн тэмцээн бямба гарагт болно

“Хайрхан” аялагч клубээс санаачлан жил бүр уламжлал болгон уулын аяллын клубүүдийн хооронд зохион байгуулдаг уулын эрчимт алхалтын багийн тэмцээн энэ сарын 21-ний бямба гарагт зохиогдох юм байна. Тус тэмцээн энэ жилээс улсын аваргын статустай болж байгаа ажээ. Монголын уулчдын үндэсний холбооноос тус тэмцээний статусыг дээшлүүлэх хүсэлтийг БОАЖЯ-нд хүргүүлж нааштай хариу авсан юм байна.

Уулын алхалт аяллыг нийтэд сурталчилах, олон нийтийг хамруулах, клубүүдийн аялах, алхах ур чадварыг дээшлүүлэх, уулын алхалтын клубүүдэд алхагчдыг нэгтгэх зорилготой уг тэмцээн нь 6 дахь жилдээ ийнхүү Богдхан уулын Манзуширын хийдээс Зайсангийн ам гэсэн 17.5 км зайг багаараа хамгийн бага хугацаанд туулах уламжлалт замаараа зохиогдоно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...