“Жаргалын мод” аянд нэгдэн сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая

”Монголын сэтгүүлзүйд 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Жарантайн Жаргалсайхан 2017 оноос эхлэн хүнд өвчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг, биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явах гэж байна.

Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй бөгөөд энэхүү эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм. Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарын эвлэл, холбоод нэгдэн Жаргалтай сайхан амьдралын төлөө-“Жаргалын мод” тусламжийн аяныг эхлүүлж байна.

Сэтгүүлзүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ сайн үйлсийн эзэн, сайхан сэтгэлийн элч болж үргэлж манлайлагч байж ирсэн Ж.Жаргалсайханаа хөл дээр нь босгож, голт зүрх нь болсон ганц охинтойгоо олон жил аз жаргалтай амьдрах боломжийг өгцгөөе!

Өглөгийн гараа сунгасан хүн бүрийн үйлс бүхэн үржин дэлгэрч байг ээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...