ХӨСҮТ Манжуур хотын ардын эмнэлэгтэй хамтран ажиллана

ХӨСҮТ болон Дорнод  аймаг дахь Зүүн бүсийн оношилгооны төв нь ӨМӨЗО-ны Манжуур хотын ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Монгол, Хятад, ОХУ-ын бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд гурван талын мэргэжлийн  байгууллагууд хамтран  ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт гарын үсэг зурах  ажиллагаа Манжуур хот дахь Манжуурын ардын эмнэлэгт болсон бөгөөд Монголын талаас талаас ХӨСҮТ-ийн дэд дарга С.Хүрэлсүх, Дорнод аймаг дахь Зүүн бүсийн оногилгоо, эмчилгээний төвийн захирал болон албаны бусад хүн оролцов.

Санамж бичгийн хүрээнд энэхүү бүс нутагт бүсийн эрүүл мэндийн аялал  жуулчлалыг хөгжүүлэх, цахим оношилгоо,  эмчилгээний чиглэлд туршлага солилцох, сургалт зохион байгуулах, гурван улсын хилийн бүс орчмын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр хамтран ажиллах юм байна. Манжуур хотын ардын эмнэлэг ОХУ-ын Өвөр байгалийн засаг захиргаа, эрүүл мэндийн салбарын байгууллагуудтай мөн энэ үеэр хамтран ажиллахаар тохироцлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...