Жилд 75 сая жуулчин татдаг алдарт “Дубай аквариум”

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын “Dubai Mall” цогцолборт орших “Дубай” аквариум нь дэлхийн хамгийн том аквариумын нэгд тооцогддог. Тус аквариумд 33 мянга гаруй далай амьтан байдаг бөгөөд аварга махчин загаснуудыг хамгийн ойроос бодитоор харах боломжтой аж. Мөн аварга аалз, далайн морь, матар, оцон шувуу, усны харх зэрэг амьтдыг хүссэн хэн бүхэн тусгай хамгаалалтын хувцас хэрэглэлтэйгээр, усан доторх  аюулгүй бүсээс үзэх боломжтой. 2009 онд ашиглалтад орсон энэхүү гайхамшигт усан цогцолборыг бүтээхэд  10 сая литр  ус орсон  ба нийт энэхүү бүтээн байгуулалтад 20 тэрбум долларыг зарцуулсан байна. 

“Dubai Mall” нь нийт 1,124,000 хавтгай дөрвөлжин талбайтай  бөгөөд энэ нь ойролцоогоор хөлбөмбөгийн 50 талбайтай тэнцэх гэнэ.

“Dubai Mall” аквариумаас гадна кино театр, төрөл бүрийн дэлгүүр, тоглоомын газруудтай дэлхийн хамгийн том цогцолбор газар бөгөөд жил  бүр 75 сая жуулчин тус  газарт ирдэг байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...