ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайковыг хүлээн авч уулзлаа

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд жилээс жилд улам өргөжин тэлж байгаа хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Халхын голын байлдааны ялалтын түүхэн ялалтыг тэмдэглэхэд ОХУ-ын БХЯ-наас онцгой анхаарч, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын ЦДБЭЧ-ын уран бүтээлчид болон ОХУ-ын Агаар-сансрын хүчний уран нислэгийн үзүүлбэрийн багийн бүрэлдэхүүнээ манай улсад илгээж, баяр дээр баяр нэмж байгаад талархаж байна” хэмээгээд Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойд зориулсан дурсгалын медалиар дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг шагналаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...