Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 09.00 цагт ажлаа эхлүүлнэ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил есдүгээр сарын 2-н буюу Даваа гарагаас 09:00 цагт эхэлж, 18:00 цагт тардаг болно.

Өнгөрсөн тавдугаар сард Хотын захирагч С.Амарсайхан ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргаж байв. Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэсэн байдаг.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагад:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Түүний хэрэгжүүлэгч 34 агентлаг ба харьяа 30 орчим байгууллага
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба багтдаг.

Ингээд төр захиргааны байгууллагынхан ирэх жилийн зургаадугаар сарын 1-н хүртэл 09:00-18:00 цагийн хооронд ажиллахаар боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...