Нийслэлийн 70 гаруй цэгт хүнсний ногоо хямралтай үнээр худалдаалж байна

Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын хэрэгцээт төмс 54,6 мянган тн, хүнсний ногоо 118,3 мянган тонн хэрэгцээтэй гэсэн статистик тоон судалгаа байдаг. Улсын хэмжээнд төмс 100 %, хүнсний ногоо 56% -ийг хангаж, үлдэгдэл хувийг импортоор авдаг байна.

2013 онд  Засгийн газрын 248-р тогтоолоор Улаанбаатар хотын 5 дүүргийн  25 цэгт хүнсний ногоо хямд үнээр худалдан борлуулах цэг ажиллуулж эхэлсэн байдаг. Эдгээрээс  таван цэг  нь 24х8 хэмжээтэй том асрууд  бөгөөд энэ цэгт 30-35 ногоочин борлуулалт хийх боломжтой байдаг юм. Мөн  20 чингэлэг бүхий худалдааны цэгээр нийт 120 гаруй ногоочид борлуулалтаа хийдэг байжээ.  Нийслэлийн Засаг Даргын 2016 оны А630 дугаар захирамжийн дагуу нэмэлтээр 43 цэгийг нэмж байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар 70 гаруй цэгээр 600 орчим ногоочид Улаанбаатар хотын хэрэглэгчдэд  эрт ургацын болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс 200-500 төгрөгийн хямдралтайгаар худалдаалж байна.

Жил бүр салбар яамнаас зохион байгуулдаг  Алтан намар,  Намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр мөн орон нутгаас 350 гаруй ногоочид ирж эрт болон дундын ургацаа борлуулдаг. Өнгөрсөн жил Намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр орон нутгийн ногоочид  4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байжээ.

Төмс хүнсний ногооны үнэ хямд, олдоц арвин байх үед томоохон сүлжээ дэлгүүр, зоорь бүхий аж ахуй нэгжүүд их хэмжээгээр нөөцлөн авч зохиомлоор үнэ өсгөх явдал гардаг учраас энэ асуудалд тодорхой хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд хариуцсан албаны хүмүүст анхаарууллаа.

Мөн ХХААХҮ-ийн сайд хүнсний ногооны хадгалалтын томоохон зоорь бүхий MTS агро, Дельта холдинг, Органик солюшн зэрэг аж ахуй нэгжүүдийн зоорийн хүчин чадал, багтаамж, боломжийг үзэж танилцаад цаашид ХХААХҮЯамны захиалгаар  НХХААГ хариуцан ажиллаж буй Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо худалдааны цогцолбор  ложистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо худалдааны цогцолбор  ложистикийн төв ашиглалтад орсноор  16 мянган тонн хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг зориулалтын дагуу хадгалахаас гадна нийт 1000 хүний ажлын байр бий болох юм.

Хүнсний ногоог хямд үнээр борлуулж буй томоохон цэгүүдийн мэдээлэл

Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбай

Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай

Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо Цамбагаравын задгай талбай

Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбайн хүнсний ногооны худалдааны үнэ ханшийн мэдээлэл \КГ, Төгрөгөөр\

Төмс 700

Байцаа 850

Шар, хүрэн манжин 2000-2500

Сонгино 1700-2000

Өргөст хэмх 3000-3500

Навчит ногоо 1500-2500

Тарвас 1500

Шар лууван 1700-1800

Цагаан мөөг багц-3500

Сармис сүлжээсээр 15000-18000

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...