“Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр өндөрлөлөө

Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулан Монгол орон даяар хэрэгжүүлсэн “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр өндөрлөлөө. Хөтөлбөр  2019 оны 06-р сарын 03-аас 08-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд буюу хоёр сар гаруйн хугацаанд хэрэгжиж8 хөтөлбөрийн хугацаанд нийт зургаан нэр төрлийн 300,000 гаруй бэлэг эзэддээ хүрлээ.

Хэрэглэгчид шатахуун авсан 30 мянган  төгрөг тутамдаа нэг скрач карт авч, картаа газар дээр нь хусаад бэлэг гарвал шууд авч, үсэг гарвал үгээ бүтээж, супер бэлгийн эзэд болцгоолоо. Тодруулбал  “Чанар” гэсэн үг бүтээсэн 74 хэрэглэгч тус бүр 100 мянган төгрөгийн шатахууны эрх,  “Өндөр чанар” гэсэн үг бүтээсэн 21 хэрэглэгч тус бүр нэг сая төгрөгийн шатахууны эрхийн эзэд болоод байна.

Нийт 250 супер бэлгийн эзэд тодрох тул үлдсэн хэрэглэгчид буюу “Чанар” гэсэн үг бүтээсэн 126, “Өндөр чанар” гэсэн үгээ бүтээсэн 29 хэрэглэгч супер шагналаа аваагүй байна. Урамшууллын хугацаа өндөрлөсөн боловч дутуу үсгээ цуглуулах, бусадтай солилцон үгээ бүтээх хугацаа 2019 оны 09-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ. Тиймээс та бүхэн энэ хугацаанд амжиж үгээ бүтээн СУПЕР бэлгээ авах боломжтойг дуулгахад таатай байна.

Үсгээ цуглуулан үгээ бүтээсэн орон нутгийн хэрэглэгчдийн хувьд тухайн аймгийнхаа Петровисийн нефть хангамжийн салбараас, харин Улаанбаатар хотын хэрэглэгчид Петровисийн төв байрнаас биечлэн ирж шагналаа аваарай.

Урамшуулалт хөтөлбөрт оролцсон нийт хэрэглэгчдэдээ, үгээ бүтээн супер бэлгийн эзэд болсон та бүхэндээ баярлалаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...