“Заян наваа” дууг шинээр амьдрууллаа

“Зун” продакшны ээлжит уран бүтээл мөн л тэсрэлт хийж чадлаа. Тэд өнгөрөгч сар шинийн босгон дээр олны сонорыг мялаан “Уул Ус” хамтлагтайгаа “Найр” хэмээх өвөрмөц бүтээлээ хүргэж, өөрийн гэсэн имижээрээ олныг алмайруулж, дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Цагаан сар” Монгол ардын дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан DJ Хөхжим, Э.Дэлгэрдалай, “Уул Ус” хамтлаг болон дуучин А.Нарандуламын хамтаар үзэгч, сонсогчдодоо өргөн барьсан.

Тэгвэл энэ удаа тэд өөрийн артист болох дуучин Нарандулам, DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн найруулан дуулж олны хүртээл болголоо. Цацагдаад дөрөвхөн хонож байгаа хэдий ч маш олон хандалтыг тэд facebook youtube channel-аараа цуглуулж чадлаа.

Тэр ч бүү хэл өсвөр насны залуучуудын дунд өөрийн #react-аараа од болж чадсан youtuber BROKE BOIS энэхүү дуунд #reaction хийсэн нь залуучуудад таалагдаж байгаа юм. Дашрамд дурдахад Зун продакшны ерөнхий продюсер нь “Алтан Ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат юм. Доорх линкээр орж дуугаа хүлээн авна уу!

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Монгол...

В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр 2027-2036 он...

“Эйр Индиа”-ийн онгоцны ослоос ганц хүн амьд үлджээ

241 хүний ​​амийг авч одсон Эйр Индиа онгоцны ослоос...

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн...